CONNECT!

ХАРИЛЦАА ТОГТОО

Харилцаагаар дамжуулан итгэлцэл бүтээх нь

NEW ARRIVAL

Дэлхийн хэмжээнд бий болсон цар тахлын улмаас бидний ажиллаж, амьдрах төлөв эрс өөрчлөгдсөн. Зайнаас ажиллах болж хурал уулзалтуудыг цахимаар хийн нийгмийн харилцаанаас алсарч буйдаа улам бүр дасан зохицож байна. Яг энэ үед бусадтай харилцаа тогтоох талаар зааж сургадаг байсан өмнөх арга барилууд цаг үеэ өнгөрөөсөн мэт санагдах нь зайлшгүй. Гэсэн хэдий ч бид өөртөө л ашигтай бол хүнтэй харилцаа тогтоох гэж зүтгэхийнхээ оронд хэн хэнийхээ нийтлэг зүйлд суурилсан бодит харилцааг тогтоож, илүү гүн гүнзгий, утга учиртай харилцааг эрэлхийлэх болсон нь талархууштай.

Харилцаа хаана ч үүсэж болох бөгөөд энгийнээс гүн гүнзгий хүртэл байж болно. Харилцаа тогтоож байна гэдэг нь амьдрал хэмээх шөлөнд амтлагч нэмж буй зүйл юм. Харилцаа тогтоосноор бидний амьдралын өдрүүд жаргалтай байж, биднийг өөрсдийг маань бүтээж, биднийг инээмсэглэхэд хүргэдэг. Инээмсэглэхийг хүсэхгүй хүн хаана байхав дээ.

Энэ тийм амархан зүйл үү? Хүмүүстэй харилцаа тогтооход ямар ч бэрхшээл тулгарахгүй гэж үү? Мэдээж үгүй. Орчин үед бие биеэсээ ялгаатай хүмүүс зөрчилдөх гэдэг хэвийн үзэгдэл болсон. Зөрчил үүсэх үед энэ хүнтэй харилцаа тогтоох шаардлага байна уу? гэх эргэлзээ өөрийн эрхгүй төрнө. “Чи надаас юугаа хүсээ вэ?, Би чиний төлөө өөрчлөгдөх алба байхгүй.” гэж бодож ч болох юм.

Зохиолч: Дэйл Карнеги & Ассошиэт

Эрхлэн гаргасан: Карьер эйд ХХК

ISBN: 978-9919-0-1426-1

Хавтас: Зөөлөн

Хэвлэгдсэн он: 2024

Хуудас:

Хэмжээ: 130х210 мм

Жин:

ҮНЭ: 25,000₮

“Дэйл Карнеги Трэйнинг Монгол” төвд хүрэлцэн ирж худалдаж авах боломжтой.

SIMILAR BOOKS

Төстэй номнууд

Дэйл Карнеги & Ассошиэтээс эрхлэн гаргасан хувь хүний хөгжлийн цоо шинэ багц номнууд

МАНЛАЙЛ: LEAD!