Хэвлэх  

ТАНЫ ХҮҮХЭД ӨӨРТӨӨ ИТГЭЛ ДҮҮРЭН БУСДЫГ МАНЛАЙЛНА

1-р сар 7, 2015 01:50 AM
News_Generation.next
 
Өнөөгийн дэлхий өмнөх үеэсээ улам илүү өрсөлдөөнтэй болж бүхий л харилцаа цахим хэлбэрээр явагдаж, өсвөр үеийнхэн бусад харилцахаасаа илүүтэй техниктэй /компьютер, гар утас/ харьцдаг болсон гэдэгтэй та санал нийлж байна уу?

Таны хүүхдийн ирээдүйн амжилт, дунд сургуульдаа хэн байх, хэрхэн төлөвшсөнөөс ихээхэн хамаардаг. Ахлах ангийн сурагч гэдэг ирээдүйн амьдралын гараагаа эхэлж, мэргэжлээ сонгохоос эхлээд, найзалж нөхөрлөх найзаа сонгох, бусдын муу үйлдэл, зуршилд авталгүй, өөрийнхөө санаа бодлоо хамгаалж, бусдад үгүй гэж хэлэх зэрэг чухал сонголт шийдвэрүүд гаргах цаг аль хэдийн ирсэн байдаг. Мөн аливаа асуудал тулгарсан үед нухацтай хандан илүү сайн шийдвэр гаргаж, анги хамт олноо манлайлж, олон хүний өмнө өөрийгөө тодорхой, итгэл дүүрэн илтгэх ур чадварууд зайлшгүй чухал шаардлагатай болдог.

Ийм учир тэд зөв сонголт хийж, бусадтай харилцах болон хичээл сургуульдаа хандлагаа өөрчилснөөр одоо байгаагаасаа илүү их амжилтад хүрэх боломж бүрэн бий.

Мөн өсвөр насны хүүхдүүдэд эцэг эх, найз нөхөд, анги хамт олонтойгоо ойлголцохгүй, санал зөрөлдөх тохиолдол олон гардаг. Энэ нь ч биднийг тойроогүй.

Тэгвэл энэ тохиолдолд хэрхэн зөрж байгаа санаагаа бусдад эергээр ойлгуулж, бусадтай сайн харилцаатай байж, хүнийг сонсож, үг яриагаараа бусдыг татаж, манлайлах вэ? Та энэ ур чадваруудад хүүхдээ суралцуулахыг хүсэж байна уу?

Олон улсын судалгаанаас үзэхэд хүний амжилтад хүрэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн 85 хувийг хүний харилцаа болон хандлагаас хамаардаг, харин 15 хувийг мэргэжлийн ур чадварууд нөлөөлдөг гэсэн байна. Та ч гэсэн эргэн тойрныхоо, мөн хүндэлж явдаг амжилтад хүрсэн хүмүүсийн ямар ур чадварууд нөлөөлснийг бодоод үзээрэй.

Дэйл Карнеги Трэйнинг олон улсын сургалтын байгууллага өсвөр үе ахлах ангийнханд зориулсан "Шинэ Үе" сургалтаа 7 сарын 20-нд олон нийтэд зарласан байна.

Энэ хөтөлбөрт оролцсоноор өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, бусадтай харилцах ур чадвар, арга барилаа хөгжүүлэн, багаар ажиллах болон хамт олноо манлайлж, мөн хүн бүрд тулгардаг стресс, санаа зовнилоо хэрхэн үр дүнтэйгээр удирдаж сурахад суралцах юм. Сургалтын хувьд бодит амьдрал дээр тулгарах асуудлууд дээр багаар ажиллан, оролцогч бүр олны өмнө илтгэн санал бодлоо солилцож, асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлдог байна. Сургалтын төгсгөлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох бөгөөд энэхүү сертификат нь АНУ-ын зарим их дээд сургуулиудад 2 кредитийн хичээлтэй дүйцэхүйц сургалтын хөтөлбөрт тооцогддог байна.

Энэхүү хөтөлбөр нь  Америк, Англи, Тайван, Малайз, Солонгос зэрэг дэлхийн олон оронд маш амжилттай хэрэгжиж, олон мянган оюутнууд амжилттай төгсөж, сургалтын дараа өөртөө олж авсан мэдлэг, ур чадвартаа сэтгэл хангалуун байгаа аж.

Дэйл Карнеги Трэйнинг нь дэлхийн 91 оронд салбартай, 102 жилийн түүхтэй, Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж, байгууллага болон олон нийтэд зориулсан сургалтууд зохион байгуулдаг байна.

Энэхүү сургалтад бүртгүүлэхийг хүсвэл 7000-0330, 9991-1871 утсаар холбогдож, мөн www.dalecarnegie.mn цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой байна.

 

 

Буцах

 
 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com