Таныг энд авчирсан зүйл таныг тэнд хүргэхгүй

Дэйл Карнеги Трэйнинг алдарт Маршалл Голдсмитын интерактив сургалтыг танилцуулж байна.

goldsmith

Амаргүй давааг амжилттай давж, өндөр шатаар өгсөж гарсны дараагаар танд гайхалтай сэтгэл ханамж бий болдог ч амжилтын дараагийн түвшинд хүрэхэд ямар нэгэн зүйл заавал саад болдог.

Дэйл Карнеги Трэйнинг® танд амжилтаа цааш үргэлжлүүлэн хөгжүүлэхэд туслах гайхалтай боломжийг санал болгож байна. Дэлхий дахинаа алдартай сургалтын байгууллага болон манлайллын топ түвшний ментор, Нью Йорк Таймс болон Уол Стрийт сэтгүүлээс бизнесийн шилдэг бүтээлээр шалгарсан “Таныг энд авчирсан зүйл, таныг тэнд аваачихгүй” номын зохиолч Маршал Голдсмитын хамтарсан сургалтыг бид эрхэм Танд санал болгож байна. 

Энэхүү динамик сургалт танд манлайлагч хүний зан харилцаанд хамгийн нийтлэг тохиолддог 20 саад бэрхшээлийг ялган таньж, давж гарахад туслах болно. Та муу зуршлаа гээж, хүсэж буй өөрчлөлтөө хялбархан тогтоох  7 алхамт аргад суралцан, харилцагчаасаа дүгнэлт хүлээн авах олон талт аргыг эзэмшиж, дүгнэлтийг үйлдэл болгох энгийн боловч хүчирхэг аргад суралцах болно.

Маршал Голдсмитын номоос уншиж судалсан санааг Дэйл Карнегийн хүчирхэг мэргэжлийг көүчингийн тусламжтайгаар шууд хэрэгжүүлэн өөрийнхөө зорьж буй амжилтад хүрээрэй. Хэрэв та амжилтаараа бусдаас ялгарах баталгаатай, бодит арга барилыг хайн эрэлхийлж байгаа бол энэ боломжийг битгий алдаарай.

Сургалтад хэн оролцох вэ?

Бизнесийн ур чадвараа дараагийн шатанд хүргэхээр төлөвлөж буй байгууллагын амжилттай яваа тэргүүд, ерөнхийлөгч болон гүйцэтгэх удирдлагууд.

surgalt

Сургалтын дараагаар та дараах ур чадваруудыг эзэмших болно:

  • Манлайллын нөлөөллөө дээшлүүлнэ.
  • Амжилтын парадоксыг шийдвэрлэж сурна.
  • Олон төрлийн судалгааны аргачлалаас сонгож, өөртөө аль тохирохыг нь сонгон хэрэгжүүлнэ   
  • Өөрийгөө өөрчилж, буруу зуршлаа гээх долоон алхамт аргачлалд суралцана.
  • Гүйцэтгэлийн өөрчлөлтийг дэмжих практик үр дүн бүхий ажилтандаа зөвлөх дөрвөн алхамт аргыг эзэмшинэ.
  • Илүү үр бүтээлтэй харилцааг бий болгоно.

Сургалтад оролцож буй хүн бүрт:
Маршал Голдсмитын алдарт Таныг энд авчирсан зүйлс, таныг тэнд аваачихгүй ном дагалдах болно. 

СУРГАЛТ: 2016/05/03-ны өдөр 10:00 цагаас - 17:00 багийн хооронд /Ганцхан удаа/

СУРГАГЧ БАГШ 

banner_trainers

 40 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ МАСТЕР ТРЭЙНЕР ГРЭГ ХОК

 ДЭЙЛ КАРНЕГИ ТРЭЙНИНГ МАНЛАЙЛЛЫН ТРЭЙНЕР  Э.ЧИНЗОРИГ НАР УДИРДАН ЯВУУЛАХ БОЛНО

ТА 7000-0330 УТСААР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.

Оролцогчийн тоо хязгаартай.

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com