Хэвлэх  

Кэйс судалгаа

Дэйл Карнеги Трэйнинг дэлхийн олон орны, төрөл бүрийн цар хүрээтэй бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь тодорхой хэмжигдэхүйц үр дүнд хүргэсэн байдаг.

Доорх кэйс судалгаануудаас хайлт хийх

Кобарг Дэйри
Кобарг Дэйри нь Өмнөд Каролиний Чарльзтон хотод байрладаг 300 гаруй ажилтантай, Өмнөд Каролин болон зүүн хойд Жеоржиад сүү, жүүсний бүтээгдэхүүнээ борлуулан жилд дунджаар 86 сая ам.долларын орлого олдог. Кобарг компани 1920 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2001 онд цагаан идээ үйлдвэрлэлээрээ тэргүүлэх компанийн нэгээр шалгарсан байна. 
 

Тулгарсан сорилт

Кобарг Дэйри компанийн Ерөнхий Менежер, Гэри Рекли хэлэхдээ "Ашиг орлого багатай энэ бизнесийн салбар нь өрсөлдөөн маш ихтэй тул бид өдөр тутам нэг цент ч алдахгүйгээр ажиллахыг хичээдэг. Бидэнд зах зээл дээр нэг гол өрсөлдөгч байгаа бөгөөд бид бүхий л боломжийг ашиглан энэ компанитай өрсөлддөг."

Энэхүү ширүүн өрсөлдөөнтэй зах зээл дээр Кобарг менежментийн багынхаа хамтын ажиллагааг сайжруулж, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэн, зардлаа багасгах шаардлагатай байгааг ойлгосон юм.

Шийдэл

Дэйл Карнеги Трэйнинг Кобарг компанитай хамтран цаашдын зорилгыг нь тодорхойлж, уг компанийн менежерүүд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулж, бизнесийн зардлаа багасгахад нь туслах тусгай манлайллын сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. "Сургалтын төгсгөлд хүн бүр энэ сургалт л бидэнд шаардлагатай байсан зүйл гэдэг дээр санал нийлсэн юм. Ажилтнууд энэ сургалт нь гагцхүү Дэйл Карнеги Трэйнингийн бус харин Дэйл Карнеги Трэйнинг ба Кобаргийн менежментийн сургалт байлаа хэмээн дүгнэсэн," хэмээн Рекли хэлэв.
 

Үр дүн

Реклигийн үзэж буйгаар Дэйл Карнеги Трэйнингээс Кобарг зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөр нь үнэхээр бодит үр дүнгээ өгч байгаа ажээ.

Тэрээр хэлэхдээ "Энэ жил бол сүүлийн арван жилд анх удаа хамгийн сайн зардлаа хэмнэж чадсан жил байлаа. Дэйл Карнеги Трэйнингийн сургалт эхлэхээс өмнө бидэнд хэд хэдэн төсөл, төлөвлөгөө байсан хэдий ч миний бие болон манай менежментийн багийнхан энэхүү менежментийн сургалт нь хамгийн сайн ашиг орлого оруулсан төслүүд дээрээ биднийг илүү сайн анхаарахад үнэхээр тусалсан гэдэгт бүрэн санал нийлдэг юм. Манай санхүүгийн байдлыг сайжруулахад шаардлагатай тав, зургаан зорилтыг бид боловсруулсан."

Менежментийн багийнхны харилцаа холбоо сайжирснаар ашиг орлого нэмэгдэж, энэ нь улмаар компанийн үйлдвэрлэлээ явуулдаг арга барил өөрчлөгдөхөд хүргэсэн юм. Реклигийн үзэж буйгаар эдгээр өөрчлөлт нь компанийн ашиг орлого хамгийн ихээр нэмэгдэхэд нөлөөлсөн байна. 
 

"Би байгууллагадаа Дэйл Карнегийн менежментийн сургалтын хөтөлбөрт хамрагдах талаар анхааралдаа авч үзэхийг зөвлөсөн юм.  Би тэдэнд энэ нь баг бүрдүүлэхэд маш чухал хүчин зүйл бөгөөд ажилтнууд компанийн зорилгод илүү анхааран, чин сэтгэлээсээ ажиллахад туслах болно гэж хэлсэн."

 
—Кобарг Дэйри, Ерөнхий Менежер, Грэй Рекли

 

Буцах

Сургалтын хөтөлбөр 

IMAP үндсэн аргачлалын дагуу зургаан төрлийн сургалтын агууллагыг санал болгодог. Та хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл доорх холбоосонд дарна уу. 
Team Member Engagement Leadership Development Sales
Effectiveness
Customer
Service
Presentation Effectiveness Process
Improvement

 

dc-btn-1-talent-management

dc-btn-2-succession-planning

dc-btn-3-employee-engagement

IT Professionals

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com