Хэвлэх  

Кэйс судалгаа

Дэйл Карнеги Трэйнинг дэлхийн олон орны, төрөл бүрийн цар хүрээтэй бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь тодорхой хэмжигдэхүйц үр дүнд хүргэсэн байдаг.

Доорх кэйс судалгаануудаас хайлт хийх

Жон Дийр
1837 онд байгуулагдсан Дийр & Компани нь ганц хүнтэй дархны дэлгүүрээс  56,000 гаруй ажилтантай олон улсын компани болтлоо өсөн хөгжсөн.
 

Тулгарсан сорилт

Хөдөө аж ахуйн салбарын өсөн нэмэгдэж буй өрсөлдөөн дунд "Жон Дийр" компани зөвхөн нэр хүнддээ тулгуурлан ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжгүй болсон. Тиймээс борлуулагчдынхаа чадварыг дээшлүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнэ цэнийг өсгөх борлуулалтын арга техникт анхаарлаа хандуулахаар шийдвэрлэжээ.
 

Шийдэл

Дэйл Карнеги Трэйнинг нь "Жон Дийр" компанийн хүссэнээр бүс нутаг бүрт тусгайлсан сургалт явуулахаар болсон. Тухайн орон бүрийн хөдөө аж ахуйн нөхцөл байдлыг сайтар судалсны үндсэн дээр сургагч багш нар бүс нутаг хариуцсан тус компанийн менежерүүдтэй хамтран бүсэд борлуулалт хийхэд тулгарч байгаа асуудлуудыг тусгайлан илрүүлэхээр ажиллаа. Мөн Дэйл Карнеги "Жон Дийр"-ийн бизнесийн хэсэг бүрт зориулсан сургалтыг боловсруулж, борлуулагчдад тулгарах асуудлуудын талаар кэйс судалгаа хийв.

Үр дүн

Сургалтын үр дүнд тус компанийн борлуулагид харилцаа холбоо, худалдаа хийх шинэ чадварыг эзэмшсэн юм."Би өмнө нь сахиулж чаддаггүй байсан үйлдвэрийн аюулгүйн журмыг ажилтнуудаараа сахиулж чаддаг болсон" хэмээн "Жон Дийр" компанийн маркетингийн менежер Шелдор Геллэр хэллээ.

Мэйн дэх "Жон Дийр"-ийн борлуулагчид нээлттэй худалдааны үеэр ихэвчлэн 50,000- 75,000 ам.долларын тоног төхөөрөмж борлуулдаг байсан. Энэ жил тэд 350,000 ам.долларын борлуулалт хийсэн байна. Сургалтын үр дүнд компани богино болон урт хугацааны хэмжигдэхүйц үр дүнд хүрсэн.
 

"Нээлттэй худалдааны үеэр бид ихэвчлэн $50,000-$70,000-ын тоног төхөөрөмж борлуулдаг байсан бол энэ жил $350,000-ын бүтээгдэхүүн борлуулсан."

 
--Жон Дийр компанийн Мэйн дэх борлуулалтын салбар

 

 

Буцах

Сургалтын хөтөлбөр 

IMAP үндсэн аргачлалын дагуу зургаан төрлийн сургалтын агууллагыг санал болгодог. Та хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл доорх холбоосонд дарна уу. 
Team Member Engagement Leadership Development Sales
Effectiveness
Customer
Service
Presentation Effectiveness Process
Improvement

 

dc-btn-1-talent-management

dc-btn-2-succession-planning

dc-btn-3-employee-engagement

IT Professionals

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com