Хэвлэх  

Кэйс судалгаа

Дэйл Карнеги Трэйнинг дэлхийн олон орны, төрөл бүрийн цар хүрээтэй бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь тодорхой хэмжигдэхүйц үр дүнд хүргэсэн байдаг.

Доорх кэйс судалгаануудаас хайлт хийх

Урбан Инженер ХХК

Тулгарсан сорилт

Урбан байгууллага дотооддоо ажилтнуудын харилцаа холбоог сайжруулж, зах зээлийн шинэ эрэлт хэрэгцээг хангах шаардлагатай учрав. "Удирдлагууд бизнесээ хааш нь ямар хэтийн зорилготой авч явж байгааг бид ойлгох шаардлагатай байв. Бидний харилцаа холбоо төдийлөн сайн биш байлаа." хэмээн Д"Алба хэлсэн юм.

Шийдэл

Дэйл Карнеги Трэйнинг нь Урбаны тусгай шаардлагад нийцүүлэн Манлайллын хөтөлбөрийг боловсруулав. Ажилтнууд гадны зөвлөгчийн үүднээс бус байгууллагын багийн бүрэлдэхүүний хувиар ажиллах болж, хоорондын харилцаа холбоо, ойлголцлоо сайжруулсан.
 

Үр дүн

"Бидний харилцаа холбооны чадвар маш сайжирсан. Дийлэнх маань инженерийн мэргэжилтэй бөгөөд бид тоондоо сайн учраас л инженер болсноос биш бидний харилцааны ур чадвар төдийлөн сайн байгаагүй юм. Дэйл Карнегийн сургалтад суусан хүмүүс бусдад өөрийн үзэл бодлыг ойлгуулж, ямар нэг арга хэмжээ авахуулж чадах илтгэл, харилцаа холбооны ур чадвартай болдгийг бид анзаарсан." хэмээн Д'Алба бидэнд хэлсэн юм. Дэйл Карнеги Трэйнингийн хөтөлбөр нь Д'Алба, түүний хамтран ажиллагсдад бусадтайгаа болон үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг сонсох талаар зааж, зөвлөсөн. 
 

"Дэйл Карнеги Трэйнинг биднийг хүнд хэцүү үеийг даван туулж, бүх ажилтнууд хүлээн зөвшөөрөх хамтын зорилгод анхааран ажиллахад манай удирдлагуудад тусалсан юм."

 
-Урбан Инженер ХХК-ийн Ерөнхийлөгч, Эдвард М.Д'Алба.
 

 

Буцах

Сургалтын хөтөлбөр 

IMAP үндсэн аргачлалын дагуу зургаан төрлийн сургалтын агууллагыг санал болгодог. Та хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл доорх холбоосонд дарна уу. 
Team Member Engagement Leadership Development Sales
Effectiveness
Customer
Service
Presentation Effectiveness Process
Improvement

 

dc-btn-1-talent-management

dc-btn-2-succession-planning

dc-btn-3-employee-engagement

IT Professionals

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com