Хэвлэх  

Кэйс судалгаа

Дэйл Карнеги Трэйнинг дэлхийн олон орны, төрөл бүрийн цар хүрээтэй бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь тодорхой хэмжигдэхүйц үр дүнд хүргэсэн байдаг.

Доорх кэйс судалгаануудаас хайлт хийх

Жиант Фүүд

1936 онд байгуулагдсан энэхүү байгууллага нь одоогоор Вашингтон, Виржиниа, Делвар, Мариланд нийт 202 Жиант Фүүд супермаркетыг ажиллуулж байна.

Тулгарсан сорилт

Удирдлагын шинэчлэлийн дараа Жиантад урт хугацаагаар ажилласан олон ажилтнууд компаниасаа гарч, мөн дунд шатны ажилтнууд цомхотголд орсон байна. Жиантын Сургалт хариуцсан менежер Нэнси Грисафулигийн хэлснээр "Компани нь техникийн өндөр мэдлэгтэй ажилтнуудтай боловч удирдах туршлагатай ажилтнууд цөөхөн" байсан. Ажлын стресс, тодорхой бус байдал нь ажлын гүйцэтгэлийг бууруулж, компани менежерийн албан тушаалд шаардлага хангасан ажилтныг томилох шаардлагатай болсон.

Шийдэл

Дэйл Карнеги Трэйнинг Жиантын өөрчлөгдөж буй зорилтод нийцүүлэн сургалтын бүтцээ шинэчлэв. Ажлын байран дээрх сургалтын үеэр Жиантын ажилтнууд сурсан техник, арга хэрэгслээ өдөр тутмын ажил дээрээ хэрэгжүүлэх сорилттой тулгарсан бөгөөд ингэснээр илүү тогтвортой, уян хатан менежментийн арга барилтай болоход бэлтгэгдсэн. 

Үр дүн

Сургалтын үр дүнд байгууллагын өөр өөр хэлтсүүд илүү ойр дотно болж, удирдлага болон үйлчилгээний ажилтнуудын хооронд байсан харилцаа холбооны саад хориг үгүй болсон. Менежерүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, харилцан итгэлцэл, хүндлэл дээр суурилсан нийтлэг соёлыг бий болгон илүү үр бүтээмжтэй ажиллах болж, ажилтнуудтай харилцах харилцаа нь сайжирсан. Үр дүнд нь, Жианд Фүүд нь бүх ажилтнууд компанийн амжилт, эрхэм зорилгод итгэн ажиллах ажлын байр, хамтын алсын харааг бий болгосон байна. 

 

"Үйлчилгээний чанарын асуудал нь хүнсний худалдаанд үргэлж чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Манай ажилтнууд тэнцвэртэй ажиллаж сурахад Дэйл Карнеги Трэйнинг ихээхэн тусалсан. Та манай дэлгүүрүүдэд гарсан өөрчлөлтийг өөрийн биеэр ирж үзэж болно. Хүмүүс инээмсэглэж, үйлчлүүлэгчид маань сэтгэл ханамжтай байх болсон."

- Нэнси Грисафули, Жиант Фүүд компанийн Сургалт хариуцсан менежер

 

Буцах

Сургалтын хөтөлбөр 

IMAP үндсэн аргачлалын дагуу зургаан төрлийн сургалтын агууллагыг санал болгодог. Та хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл доорх холбоосонд дарна уу. 
Team Member Engagement Leadership Development Sales
Effectiveness
Customer
Service
Presentation Effectiveness Process
Improvement

 

dc-btn-1-talent-management

dc-btn-2-succession-planning

dc-btn-3-employee-engagement

IT Professionals

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com