Хэвлэх  

Кэйс судалгаа

Дэйл Карнеги Трэйнинг дэлхийн олон орны, төрөл бүрийн цар хүрээтэй бизнесийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь тодорхой хэмжигдэхүйц үр дүнд хүргэсэн байдаг.

Доорх кэйс судалгаануудаас хайлт хийх

Авто-Овнерс Даатгал Компани
Лансингд төвтэй 1916 онд байгуулагдсан Авто-Овнерс Даатгал Компани нь бүх төрлийн даатгалын компани юм. 4,4 тэрбум ам:долларын жилийн дундаж даатгалын хөлстэй тус компани нь АНУ-ын хамгийн том 20 даатгалын байгууллагын нэгд тооцогддог.
 

Тулгарсан сорилт

Авто-Овнерс Даатгал компани чанартай үйлчилгээтэй гэсэн нэр хүндээ хадгалахын зэрэгцээ Бие даасан зуучлагчдын анхаарал, итгэлийг илүү ихээр татаж, өрсөлдөх шаардлагатай болов.
  

Шийдэл

Авто-Овнерс ажилтнууд, Бие даасан зуучлагчид, Гэр бүлийн гишүүдтэй ажиллах харилцаагаа сайжруулахаар Дэйл Карнеги Трэйнингтэй хамтран ажиллав. Сургалтын төлбөр төлөхөд тусламж үзүүлэх хөтөлбөрөөр дамжуулан ажилтнууд нь АНУ даяар Дэйл Карнеги Трэйнингд оролцох боломжтой болсон.  
 

Үр дүн

Авто-Овнерс нь хувь хүний хөгжил, харилцаа холбоо, хүмүүсийн харилцааны сайжрал нь илүү аз жаргалтай, өөртөө итгэлтэй ажилтныг бий болгодог гэдэгт итгэх болсон. Удирдах Зөвлөлийн Тэргүүн, Гүйцэтгэх захирал Рон Симон хэлэхдээ Дэйл Карнеги Трэйнинг нь уг компанийн ажилтнууд "өөртөө илүү итгэлтэй болж" улмаар бусад хамтран ажиллагчиддаа урам зориг өгдөг болоход "эерэг, бүтээлчээр" хандаж зааварлаж зөвлөсөн гэжээ. Ажилтнуудын харилцаа холбооны ур чадвар, бусадтай харилцах харилцаа сайжирснаар байгууллага илүү тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчиддээ илүү сайн үйлчилгээ үзүүлдэг болсон юм.
 

“Бид ажилтнуудаа өөртөө итгэлтэй, ажлаа хийж чадна гэсэн хандлагатай байгаасай гэж хүсдэг. Дэйл Карнеги Трэйнинг энэ зорилгодоо хүрэхэд бидэнд тусалдаг манай хамтрагч билээ."

—Рон Симон, Удирдах Зөвлөлийн Тэргүүн, Гүйцэтгэх захирал.

 

Буцах

Сургалтын хөтөлбөр 

IMAP үндсэн аргачлалын дагуу зургаан төрлийн сургалтын агууллагыг санал болгодог. Та хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл доорх холбоосонд дарна уу. 
Team Member Engagement Leadership Development Sales
Effectiveness
Customer
Service
Presentation Effectiveness Process
Improvement

 

dc-btn-1-talent-management

dc-btn-2-succession-planning

dc-btn-3-employee-engagement

IT Professionals

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com