Хэвлэх  

Talent Assessments

Авьяас чадварын үнэлгээ нь байгууллагуудад ажилтнуудынхаа авьяас чадварыг дэмжиж хөгжүүлэх, чадварлаг ажилтнуудыг татах, ажилд авахад нь туслахад чиглэнэ. Энэхүү үнэлгээний хэрэгсэл нь удирдлагууд ажилтнуудаа ойлгож, амжилт гаргах магадлалтай ажилтнуудаа дэмжиж, хөгжүүлэхэд нь шаардлагатай мэдээллийг олгох болно. Ингэснээр байгууллага стратегийн зорилгодоо хүрэхийн тулд ажилтнуудын ур чадварыг хослуулан ажиллах боломжтой болох юм.  

PDF_Icon

Profiles Performance Indicator (Гүйцэтгэлийн үзүүлэлтийн нарийвчилсан үнэлгээ)

Гүйцэтгэлийн үзүүлэлтийн үнэлгээ™  нь ажилтны боломж чадавхыг сайжруулах онцгой давуу талыг олгодог. Үнэлгээний эцсийн тайлан нь хэрэглэгчтэй илүү үр дүнтэйгээр ажиллахад зориулсан ажилтан тус бүрийн онцлогийг тусгасан тусгай менежментийн зөвлөгөөнүүдээс бүрдэнэ. Тайлангуудад үр бүтээмжтэй байдал, гүйцэтгэсэн ажлын чанар, санал санаачилга, багийн ажиллагаа, асуудлыг шийдвэрлэх чадвар, стресс, зөрчилдөөнтэй байдалд хариу үзүүлэх чадвар болон ажиллах урам зориг зэрэг 7 гол үзүүлэлтээр ажилтны зан чанар, хандлагыг үнэлж дүгнэнэ. 

PDF_IconProfileXT (Хувь хүний иж бүрэн үнэлгээ)

The ProfileXT™ нь хүний боломж чадавх болон ажлын гүйцэтгэлийг урьдчилан таамаглах дэвшилтэт арга технологи бүхий өнөөдөр хамгийн амжилттай хэрэгжиж буй систем юм. Зөвхөн энэхүү үнэлгээний системийн тусламжтайгаар хүний бодож, эргэцүүлэх чадвар, мэргэжлийн дур сонирхол болон зан чанарын онцлог шинжийг үнэлж дүгнэдэг. Эдгээр хүчин зүйлсийг хамтад нь судалснаар хувь хүнийг бүхэлд нь ойлгох боломжтой юм.

PDF_IconProfiles Sales Indicator™ (Борлуулалтын үзүүлэлтийн нарийвчилсан үнэлгээ)

Борлуулалтын үзүүлэлтийн үнэлгээ™ нь "80-20 дүрэм" (нийт бүтээгдэхүүн үйлчилгээний 80 хувийг борлуулалтын ажилтнуудын зөвхөн 20 хувь нь борлуулдаг)-ийг эвдэхэд чиглэдэг. Борлуулалтын үзүүлэлтийн үнэлгээгээр өрсөлдөх чадвар, өөртөө итгэлтэй байдал, тэсвэр тэвчээр, ажиллах эрч хүч болон борлуулалтад хөтлөгч хүчин зүйлсийг үнэлж дүгнэдэг. Түүнчлэн борлуулалтын хэтийн төлөвийг тодорхойлох, борлуулалтын гэрээ байгуулах, утсаар ярих бэрхшээлийг тодорхойлох, идэвх санаачлагат байдал, багаар ажиллах чадвар, харилцаа бий болгох болон цалингийн баримжааг урьдчилан дүгнэж болно.

PDF_IconProfiles Team Analysis™ (Багийн нарийвчилсан дүн шинжилгээ)

Багийн дүн шинжилгээ™ нь багт зайлшгүй чухал 12 салбарт багийн гишүүдийн талаар мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийж, багийн амжилтад хүрэх магадлалыг нэмэгдүүлэхэд туслах нарийн тайланг боловсруулдаг. Энэхүү систем нь илүү эрч хүч, үр дүнтэй багийг бүрдүүлж, бий болгоход хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Эрч хүчтэй баг амжилтад хүрэхэд учирч буй саад тотгорыг давж гарч чадна. 

PDF_IconCarnegie Performance Profile (Карнеги гүйцэтгэлийн нарийвчилсан үнэлгээ)

Гүйцэтгэлийн үзүүлэлт үнэлгээ™-тэй төстэй уг үнэлгээг ажлын байранд илүү таатай харилцаа үүсгэж, ажилтны боломж чадавхыг сайжруулан,тэдний давуу болон сул талуудыг илрүүлж, хүн тус бүрт зориулсан гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөг боловсруулахад хэрэглэнэ.

PDF_IconProfiles CheckPoint 360™ (Хяналтын цэг 360 үнэлгээ)

Хяналтын цэг 360 үнэлгээ™ нь бүрэн менежментийн ур чадварын хөгжлийн хөтөлбөрийн суурь нь юм. Менежерүүд эргэн тойрондоо буй харилцаж хамтран ажилладаг хүмүүсээсээ санал хүсэлт хүлээн авдаг. Хяналтын цэг 360 үнэлгээ нь манлайлал, менежментийн найман үндсэн ур чадвар болох : харилцаа холбооны арга барил, манлайлал, дасан зохицох чадвар, хүмүүстэй харилцаа бий болгох чадвар, үүрэг даалгаврын менежмент, ажлын бүтээмж, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх чадваруудыг үнэлж дүгнэдэг. 
 

PDF_IconProfiles Customer Service Perspective (Хэрэглэгчийн үйлчилгээний ойрын төлөв байдлын үнэлгээ)

Асар их судалгааны үр дүнд гайхамшигтай сайн хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй чухал 10 зан чанар, чадварын онцлог хандлагыг тодорхойлсон. Уг үнэлгээ нь ажил хүсэгч болон ажилтнуудын харилцаа холбоо, асуудал шийдвэрлэлт, эелдэг зан харилцаа болон ажилдаа төвлөрөх байдал зэрэг чухал ур чадваруудыг үнэлдэг.  

 assess_pg1
 
 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com