Хэвлэх  

Organizational Assessments

Байгууллагын үнэлгээ нь баг хамт олон, хэлтэс болон байгууллагуудын гүйцэтгэлд нөлөөлөх асуудлуудыг илүү сайн ойлгож, шийдвэрлэхэд туслахад чиглэсэн. Энэхүү үнэлгээний хэрэгсэл нь удирдлагуудад  байгууллага болон ажлын баг, хэлтэс дэх бодит нөхцөл, хэтийн төлөв байдлыг үнэлснээр Дэйл Карнегийн зөвлөхтэй хамтран ажлын үр дүнг сайжруулах арга замыг боловсруулах боломж олгодог.

PDF_IconМанлайлагчдын зан чанарын судалгаа - Төлөв байдал

Удирдагчдыг байгууллагын бусад ажилтнуудаас ялгадаг үндсэн ур чадварууд байдаг. Дэйл Карнегийн удирдагчдыг хөгжүүлэх загвар дээр үндэслэн, Манлайлагчдын зан чанарын судалгаа нь эдгээр ялгагдах шинж чанаруудыг үнэлдэг. Энэхүү үнэлгээгээр тэргүүн эгнээний ажилтнууд супервайзоруудаа үнэлж, танд манлайлагчийн чадваруудын талаар тодорхой ойлголт өгөх болно. Уг үнэлгээг ашиглан менежерүүдээ дараагийн шатанд аваачихад хөгжүүлэх шаардлагатай ур чадваруудын талаар та нарийн ойлголтыг авах болно. Супервайзороос эхлээд гүйцэтгэх удирдлага хүртэл бүх шатны менежментийн ажилтнуудыг үнэлэхэд хэрэглэгдэнэ.

 

PDF_IconБайгууллагын үр дүнтэй байдал - Төлөв байдал

Амжилттай байгууллагууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн сайжруулахыг үргэлж хичээдэг. Байгууллагын үр дүнтэй байдлын үнэлгээ нь байгууллагын талаар ерөнхий үнэлгээг өгч, цаашид хөгжүүлэх шаардлагатай байгаа салбаруудыг илрүүлдэг. Энэхүү үнэлгээний тусламжтайгаар та байгууллагын амжилтад саад тотгор болж буй хүчин зүйлсийг олж илрүүлэх болно.
 

PDF_IconБорлуулалтын үр дүнтэй байдал - Төлөв байдал

Борлуулалтын үр дүнтэй байдлын үнэлгээ нь таны ажилтнуудад борлуулалт хийхэд тулгардаг саад бэрхшээлүүдийг тодорхойлоход тусална. Энэхүү үнэлгээгээр борлуулалтын багийн онцлог шинж чанар ба тэдний дагаж мөрддөг борлуулалт хийх үйл явцын үр дүнтэй байдал гэсэн хоёр үндсэн хүчин зүйлийг үнэлнэ.

 

 assess_pg2
 
 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com