Хэвлэх  

Хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулахыг тулд юу хийх вэ?

200251629-001_XS
 
Эцэг эх өсвөрүүдийн харилцаа үргэлж л сорилт тэмцлээр дүүрэн байдаг. Хүүхэд өсөж том болох тусам тусгаар тогтнох гэсэн хүсэл эрмэлзэл нь улам хүчтэй болдог энэ нь байх ёстой байгалийн үзэгдэл юм. Хэдий тийм боловч бид хүүхдийг багаас нь байсан дотно харилцаагаа хадгалсаар байх нь нэн чухал. Тэдэнд бидний хайр халамж удирдамж нөхөрсөг хөгжилтэй харилцаа чухал хэвээрээ байдаг. Тэдэнтэй харилцаа сайтай байснаараа бид гэр бүл дүүрэн аз жаргал амар амгаланг мэдэрдэг. Эцэг эхтэйгээ сайн харилцаатай өсвөрүүд эрсдэлд өртөхөөс хамгаалагдаж зорилгодоо хүрч өөртөө итгэлтэй байж чаддаг байна.
 

Бидний хоорондын сайн харилцаанд юу юу багтах вэ?

  • Бие биеэ хүндэлсэн
  • Харилцан ойлголцдог
  • Бие биедээ итгэдэг
  • Бие биеийнхээ эрүүл мэнд болоод сэтгэл санааны байдалд нь анхаарал хандуулдаг
  • Харилцан биеэ мэддэг / хүсэл мөрөөдөл, дуртай болон дургүй зүйлүүдийг/

Харилцаагаа сайжруулахыг тулд эцэг эхчүүд юу хийх вэ?

  • Тэднийг өөртөө итгэх итгэлтэй болоход нь тусал. Тэднийг зөв шийдвэр гаргах болно гэдэгт таныг итгэж байгаа үед л тэд мөн өөртөө итгэлтэй болдог.
  • Та хүүхдээ хичээл чармайлт гаргаж байгааг нь олж хар. Өөрийн хүсэж байгаа байдал руу хичээж байгааг нь урамшуул.

Асуудалтай байгаа үед нь харилцахдаа:

  • Тухайн нөхцөл байдалд гарч буй асуудалд нь л анхаарлаа төвлөрүүл. Хүнд нь биш
  • Өөрийгөө хүүхдийнхээ оронд нь тавьж үз. Та өөрөө байсан бол яах байсан бол
  • Өөрийнхөө үзэл бодол итгэл үнэмшлийг бүү тулга
  • Ярьж байгаа зүйлээ тодорхой ойлгомжтой ярь
  • Түүнийг загнаж доромжилж огт болохгүй
  • Та номлол сургаал айлдаж болохгүй. Тэгвэл өсвөр үеийнхэн 5 мэдэхүйгээ хаагаад улам уурсаж өширхдөг байна.
  • Албадан шахаж эсвэл хязгаар тогтоож болохгүй

Эцэг эхчүүд бид нар хүүхдийнхээ ирээдүйд тэр дундаа боловсролд нь ихээхэн анхаардаг. Хамгийн гол нь хүүхдийн хүмүүжил зөв хүн болж төлөвших нь чухал юм. Хаана ч очсон өөрийгөө зөвөөр илэрхийлж бусадтай эерэг харилцаатай байж амьдрах ухаантай байх нь чухал байдаг. Сургуулиуд яг энэ чиглэлээр ямар мэдлэг боловсрол олгодог талаар харвал дийлэнх нь мэдлэг, онолд тулгуурласан хичээлүүд байдаг. Тэгвэл Дэйл Карнеги Трэйнинг хувь хүнийг амжилтад хөтлөх 5 үндсэн ур чадварыг тодорхойлсон байдаг. Хэрвээ та энэ чиглэлээр хүүхдээ хөгжүүлж чадвал таны хүү/охин таны хүссэн бие хүн болж төлөвшиж чадна.

1.    Өөртөө итгэлтэй байдал

Өөртөө итгэлгүй хүүхэд өөрийн хийж буй зүйлдээ сэтгэл дундуур байж амархан шантарч хийх зүйлээсээ эмээлттэй болсон байдаг. Өөртөө итгэлтэй хүүхэд өөрийн хийж буй зүйлд хариуцлагатай идэвхи чармайлттай ханддаг.

2.    Хүмүүстэй харилцах арга барил

Өөрийн үзэл бодлоо хамгаалж санаа бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцаж, бусдыг сонсож зөвөөр ойлгож эерэг хадлага бий болгож чаддаг байх нь чухал ур чадвар юм.

3.    Өөрийгөө илэрхийлэх ур чадвар

Анги хамт олныхоо өмнө, багш нарынхаа өмнө илтгэх, танилцуулга хийхэд ихэнх хүүхдүүд айж сандарч, гацаж түгдрэх үе цөөнгүй гардаг. Хэрвээ энэ чадвараа зөвөөр хөгжүүлж чадвар ганц сургууль гэлтгүй ажил дээр гарсан ч хэрэг болно.

4.    Багаар ажиллах, Манлайллын ур чадвар

Олны дунд өөрийн хүрээлэл, хүндлэлийг бий болгох нь хүүхдийн ирээдүйд эергээр нөлөөлөх хамгийн чухал зүйл байдаг. Багаар ажиллаж бусдыг зоригжуулан урамшуулж, эерэг нөлөөллийг бий болгох нь манлайллын хамгийн чухал зүйл юм.

5.    Стресс, санаа зовнилоо удирдах

Өсвөр насны хүүхдүүд энэ насан дээрээ хамгийн эмзэг байдаг. Тэдний санаа зовоох юм хайр дурлалаас авхуулаад бишгүй их. Санаа зовоож буй асуудлуудаа зөв хуваарилж зөв дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргах нь ирээдүйд зорилгоо тодорхойлж амжилтад хүрэхэд ихээхэн нөлөөлөх юм.

Та дээрх зүйлсийг ажигласан бол хичээлээр олж авч чадахааргүй чадварууд байгааг анзаарч байгаа байх. Хамгийн гол нь эдгээр ур чадварууд шууд бий болчих зүйл биш таны хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа хандлага, арга барил чухал. Дэйл Карнеги Трэйнинг эдгээр ур чадварыг хөгжүүлэх танд болон таны хүүхдэд зориулсан сургалтуудыг сонирхоорой. Сургалтын дэлгэрэнгүй 

 

Буцах

 
 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com