Хэвлэх  

Богино хугацааны сургалтууд

Sales_3

ТОЙМ

Өнөөдөр дан ганц маркетингийн компанит ажлуудад итгэж борлуулалтаа нэмэгдүүлэх нь хангалтгүй болж бидэн борлуулалттай нэмэгдүүлэх ямар л нөөц боломж байна энэ бүгдийн чадварлаг борлуулагчид ашиглаж чаддаг. Та ч мөн тэдний нэг байх боломжтой. Дэйл Карнегийн борлуулалтын курс хөтөлбөрийн хэсгээс энэ сард зөвхөн Борлуулалтын нөөц бололцоог нээх нь сэдэв дээр тулгуурлан 3 цагийн семинар хөтөлбөрийн зарлаад байна. Танай байгууллага борлуулалтаа нэмэгдүүлэх нэмэлт аргачлал болоод боломжуудын талаар олж мэдэх бол энэхүү сургалт тус болно гэдэгт бүү эргэлзээрэй. 

АГУУЛГА

Хэний танил байхаас таны бизнес хамаарна гэж олон хүмүүс хэлдэг. Хэрэв та олон хүчтэй танилтай бол, бизнес тань амжилтад хүрлээ л гэсэн үг. Мэдээж та танилынхаа нэр, утасны дугаарыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Өнөө үед хүмүүстэй холбогдох илүү хялбар болсон. Та хэнийг таньдагт бус харин хэн тантай танилцахыг хүсэхэд гол учир нь оршино. Зарим бизнесмен харилцагчийн томоохон мэдээллийн сантай болох нь зүйтэй гэж үздэг. Тэгвэл тантай холбоо барих замаа мэддэг хүмүүсийн тоо үүнээс ч илүү чухал байдаг.
Энэ хөтөлбөрөөр , бид одоогийн байгаа хэрэглэгчдээ үнэлж, шинэ хэрэглэгч болон борлуулалтыг нэмэгдүүлэх шинэ боломжуудыг тодорхойлно. Мөн одоогийн үнэнч хэрэглэгчидтэйгээ харилцаагаа бататгахын зэрэгцээ, эдгээр хэрэглэгч нар дээрээ тулгуурлан шинэ хэрэглэгчтэй болох зураглал боловсруулна. Сэтгэл ханамж өндөртэй, үнэнч хэрэглэгч нарын хувьд борлуулалтад тустай шинэ хэрэглэгч санал болгох, амжилтын түүхээ хуваалцах хандлагатай байдаг.

Энэхүү хичээлийн төгсгөлд та дараах чадваруудыг эзэмшинэ:

  • Харилцагчтайгаа дахин борлуулалт хийж, үнэнч хэрэглээг бэхжүүлэх
  • Харилцагчаа тэлж борлуулалтын зорилгоо дэмжих шилдэг аргыг тодорхойлох
  • Шинэ харилцагч санал болгох үнэнч хэрэглэгчдийн сүлжээ үүсгэх

Хэн оролцох вэ?: Сонирхсон хүн бүр

Хаана: Дэйл Карнегийн сургалтын танхим. Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор, Фидес цамхаг, 8 давхар, 802тоот

Хэзээ: 2017.05.17 өдөр 15:00 цагаас /Үргэлжлэх хугацаа 3 цаг/

Үнэ:

Дэйл Карнегийн курс сургалтын төгсөгчид 20% хөнгөлөлт 40 000₮
Эрт бүртгүүлбэл /10 хоногийн өмнө/ 10% хөнгөлөлт 45 000₮
Үндсэн үнэ   50 000₮

Суудал хязгаартай тул та эрт бүртгүүлээрэй. 

Лавлах утас: 7000-0330

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com