Хэвлэх  

БОРЛУУЛАЛТЫН СУРГАЛТ

sale_1_feature

"Дэйл Карнегийн борлуулалтын сургалтад хамрагдсан борлуулагчдын 70% нь хамгийн багадаа 20%-иар борлуулалтаа өсгөж чадсан"

SHARE_FB

Борлуулалт хийх нь бараа бүтээгдэхүүний зөвхөн онцлог шинж, ашиг тусыг нь тайлбарлахаар хязгаарлагдахгүй. Борлуулалт урьд өмнөхтэй харьцуулашгүй илүү өрсөлдөөнтэй болоод байна.

  • Квот нэмэгдсээр байна
  • Шийдвэр гаргагчийн анхаарлыг татахад илүү хэцүү болсон
  • Зах зээлийн өрсөлдөөн улам ширүүссэн
  • Үйлчлүүлэгчид илүү ихийг шаардаж, хүсэх болсон
  • Танай компани борлуулалтаа сайжруулахыг хүсэж байна уу?

Өнгөрсөн үед үр дүнтэй байсан аргууд өнөөдөр хүчээ алдсан. Сайн борлуулагч шинэ үйлчлүүлэгч хайхаас эхлээд борлуулалт амжилттай хийгдэх хүртэлх үйл явцыг нэг бүрчлэн биелүүлдэг. Харин агуу борлуулагч энэ үйл явцыг түүнд хөтлөх хүчин зүйлстэй хослуулж чаддаг.

Ахисан түвшний борлуулалт сургалт танд амжилтын тэнцвэрт хоёр талыг олгох болно. Нэгдүгээрт, энэхүү эрч хүчтэй сургалтад та хамгийн шилдэг арга зам болох борлуулалтын харилцааны үйл явцыг судлах болно. Энэ нь танд цаг хугацаа, борлуулалт хийх газраа үр дүнтэйгээр зохицуулах, ухаалгаар урьдчилан таамаглах мөн боломжит хэрэглэгчтэй уулзах мөн уулзалтын үеэр ярих агуулгаа бэлдэхэд хүртэл туслах болно. Учир нь боломжит хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцах, өөрийгөө танилцуулах, амжилт тай харилцаа тог тоох нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгохын нэгэн адил борлуулалтын үйл явцад чухал ач холбогдолтой зүйлс билээ. Борлуулалт хийхийн тулд та өөртөө итгэлтэй байж, саналаа урам зоригтойгоор танилцуулж, хүсэж буй үр дүндээ хүрэхийн тулд харилцан ярианы өндөр чадвартай байх ёстой.

Ахисан түвшний борлуулалт сургалт танд борлуулалт эдгээр чухал хүчин зүйлсэд суралцахыг санал болгож байна. Манай сургалтын явцад та Дэйл Карнеги Трэйнинг®-ийн батлагдсан харилцааны зарчмуудыг бүх хичээлийн турш дадлагажуулж хэрэгжүүлэх болно. Манай сургалтад оролцсоноор та ур чадвараа цогцоор нь хөгжүүлж, борлуулалтаараа бусдыг манлайлах болно.

Сургалтын талаар илүү дэлгэрэнгүй агуулга, мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу

 

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com