Хэвлэх  

Generation.Next | Шинэ үе хөтөлбөр

 

ӨСВӨР ҮЕ, АХЛАХ АНГИЙНХАН, ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР

Өнөөгийн дэлхийн зах зээл өмнөх үеүдээсээ улам илүү өрсөлдөөнтэй болсоор байна. Сургууль, хувийн амьдрал болон ажил хэргийн харилцаагаа тэнцвэржүүлэхэд суралцаж, хичээл сурлагаа сайжруулан ирээдүйн ажил мэргэжлээ оновчтой төлөвлөх шаардлага залуу үеийнхэнд нэн чухал болоод байгаа билээ. Бид энэ хөтөлбөрт Монгол орныхоо хүүхэд залуусыг эх хэл дээрээ хамрагдах боломжийг олгож байна. Мөн хөтөлбөрт хамрагдсан сурагч, оюутнуудад олон улсын сертификат олгох давуу талтай.
 
Generation.Next хүүхэд залууст зориулсан хөтөлбөр нь Америк, Англи, Солонгос, Малайз, Тайван зэрэг дэлхийн олон орнуудад амжилттай хэрэгжиж, олон мянган оюутнууд амжилттай төгсгөөд байна. Оюутнууд бодит амьдралд тулгарах асуудлууд дээр жүжигчилсэн тоглолт хийж, асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох арга замыг хамтдаа тодорхойлдог. 
 

Та энэ курс сургалтад оролцсоноороо ирээдүйн амжилтад хөтлөх дараах 5 хүчин зүйлсэд суралцана. 

1. Өөртөө итгэх итгэл

Өөртөө итгэлтэйгээр шийдвэр гарах, нөхцөл байдалд эерэг хандлагаар хандах, өөрийн ур чадвараа үнэлэх, өөртөө итгэлтэйгээр харилцахад суралцана.

2. Хүмүүстэй харилцах арга барил

Илүү нээлттэй хүсэл тэмүүлэлтэйгээр бусадтай харилцах, эерэг хандлага төрүүлэх, илүү үр дүнтэй харилцаа бий болгох бусдыг чин сэтгэлээсээ сонсож сурна.

3. Өөрийгөө илэрхийлэх илтгэх чадвар

Ганцаарчилсан уулзалт болон олны өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, илтгэл тавих үед хэрхэн үзүүлэнтэйгээ харилцах, илүү үр дүнтэй харилцдаг болох, нөхцөл байдалд хурдан шийдвэр гаргах бусдыг мэдэрч чин сэтгэлээсээ анхаардаг болно.

4. Манлайллын ур чадвар

Бусдыг идэвхжүүлэн урам өгөх, түлхэх биш хамтран ажиллах хүсэл төрүүлэх, уян хатан байж дасан зохицох чадвараа хөгжүүлэх, багт эерэг харилцааг бий болгох, бусдыг ятган үнэмшүүлэх чадвараа хөгжүүлнэ.

5. Хандлагаа сайжруулан стрессээ удирдах 

Нөхцөл байдал муугаар эргэх үед төвлөрлөө алдахгүй байх, Стресстэй үед шийдвэрлэх алхам хийх, Хэцүү нөхцөл байдалд уураа хянаж сурах, Шийдвэр гаргахаасаа өмнө баримт нотолгоо цуглуулан ач холбогдлоор нь жагсааж сурах, Маргаантай үед харилцаагаа эерэг болгох аргуудад суралцана.

 
Байршлаар Шүүх
Олдсон 1 solution
Улс Байршил Огноо    
Монгол Ulaanbaatar, Töv Даваа гараг, 2018 1-р сар 15
09:00 AM - 01:00 PM
2 долоо хоног
Нарийн агуулгууд Бүртгүүлэх
 

Хэн Оролцох Хэрэгтэй Вэ

Чадвараа хөгжүүлэн зорилгодоо хүрэх, өөрийн боломж бололцоог бүрэн дайчлан амжилтад хүрэхийг хүсэж, эрмэлзэж буй хүүхэд залуус ахлах ангийнхан, төгсөгчид болон оюутан залуус оролцох боломжтой.
 

Outline

 
Сургалтын агуулга Сургалтад оролцсоноор дараах ур чадваруудыг эзэмшинэ:
  1. Амжилтын үндсийг бүтээх, нэр тогтоох ба хэрэглэх
  • Бусадтай амжилттай танилцах аргуудад суралцаж, өндөр амжилтад хүрэх
  • Нэр болон мэдээллийг амархан тогтоох арга сурах 
  1. Тогтоох чадвараа хөгжүүлж, харилцаагаа сайжруулах, өөртөө итгэх итгэлээ өсгөх
  • Харилцааны суурь зарчмуудтай танилцах
  • Өөртөө итгэл дүүрэн харилцаж сурах 
  1. Харилцаагаа сайжруулж бусдыг идэвхжүүлэх, санал бодлоо тодорхой илэрхийлэх
  • Харилцаагаа сайжруулах шалгарсан аргад сургалцах
  • Логиктой, товч бөгөөд тодорхой харилцаж сурах 
  1. Харилцаагаа эрч хүчтэй болгох, стрессийг өөрөөсөө холдуулах
  • Бусдын сонирхлыг татаж, сонсох хүсэл төрүүлэх 
  • Стрессийг бүрэн дүүрэн хянаж, удирдаж сурах
  1. Бусдад нөлөөлөх, гэнэтийн нөхцөл байдалд шууд бодож сэтгэх
  • Итгэлцэл хүндэтгэл төрүүлж хүмүүст нөлөөлөх 
  • Буулт хийлгүйгээр бусадтай хамтран ажиллах 
  • Урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөл байдалд үр дүнтэй харилцах
  1. Стресс менежмент, уян хатан чадвараа хөгжүүлэх 
  • Стресс, санаа зовнилоо удирдах чадвараа хөгжүүлэх
  • Харилцаа тогтоох болон эерэг өөрчлөлтийг бий болгоход уян хатан чадварыг ашиглах
  1. Бусдад урам зориг өгөх, сайшаан дэмжих харилцаагаа бататгах
  • Бусдад урам өгч, үлгэрлэх
  • Бусдын давуу талд эерэг үнэлэлт дүгнэлт өгснөөр сайн үр дүнд хөтлөх
 
8. Манлайллыг бий болгох, амжилтаа бататгаж алсын хараа, зорилгоо тодорхойлох
  • Харилцагчийнхаа хандлага болон зан харилцааг сайжруулах
  • Амжилт ололтоо зөв тодорхойлж, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
 

Кредитүүд

Нийт хичээлийн цаг: 24 цаг
7 хоногт 3 удаа - Нийт 2 долоо хоног 
 
Үндсэн төлбөр: 450 000₮ 
Оюутан залуус, ахлах ангийнханд 360 000₮ 
 
Та яг одоо онлайнаар энд дарж бүртгүүлээрэй. 

TV_screen
 

Зөвшөөрлүүд

Энэхүү сургалт нь АНУ-н зарим сургуулиудад 2кредит цагийн хичээлийн хөтөлбөрт тооцогддог. Их сургуулийн жагсаалтыг эндээс хараарай Дэлгэрэнгүй
 

Та сургалтын талаар илүү танилцаж, сургалтын арга барил болон хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай танилцуулах сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Таныг сонголтоо хийхэд энэхүү танилцуулах сургалт туслах болно. Хугацаа: 1 цаг

 
 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com