Хэвлэх  

Leadership Training for Managers

Удирдагч хүнд өнөөгийн өрсөлдөөнт нийгэмд зах зээлийн өөрчлөлттэй хурдан зохицож, шинэ үе болон ахмад үеийн ажилтнуудыг удирдан ажиллахын зэрэгцээгээр бага нөөцөөр илүү үр дүнд хүрэх шаардлага гарцаагүй тулгарч байна.

Байгууллага манлайллын зарчмуудыг хэрэгжүүлэн амжилтад хүрч, удирдлага зохицуулалтын түвшнээс манлайллын түвшинд ахидаг. Хамтын ажиллагаа,гишүүдийн санал санаачлага, жигдрэл, тогтвортой байдал, шийдвэр сайжирснаар ажилтнууд өөрсдийн хүслийн дагуу амжилтад хүрэх нөхцөл бүрддэг.
Дэйл Карнеги Трэйнинг® таны захиалгын дагуу үр дүнтэй сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулан хамтран ажилладаг. Та энэ сургалтад оролцсоноор таны зорилгыг дэмжин, хамтарч ажиллах манлайлагчийг хэрхэн бий болгоход суралцах болно.

Та өөрийн хүсэл тэмүүлэл, алсын харааг манай сургалтын өвөрмөц аргачлалтай хослуулснаар байгууллагын амжилтад хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлэх ажилтнуудыг бий болгож чадна.
Ажилтнууд санаачлагатай, бүтээлч байх нь байгууллага тогтвортой өрсөлдөх чадварыг тодорхойлдог гол хүчин зүйл юм. Манлайллын зөв соёл нь инноваци болон бүтээлч байдлыг дэмждэг.

“Удирдлагуудад зориулсан манлайллын сургалтын хөтөлбөр”-т компаниуд дараах зорилгоор оролцдог:

  • Өөрчлөлтийн санал санаачлагыг бий болгож, хадгалах
  • Үйл ажиллагаа, бодит ашгийг байнга нэмэгдүүлэх
  • Байгууллагыг нэгдсэн алсын хараанд жигдрүүлэх
  • Баримтад суурилсан шийдвэр гаргалтыг бүх шатанд хэвшүүлэх
  • Стратегийн төлөвлөгөөг бэхжүүлж, хэрэгжүүлэх
  • Байгууллагын бүх түвшинд итгэлцлийг бий болгон эрч хүчтэй ажиллах
  • Хэрэглэгчийн үнэнч байдлыг хангах үнэт зүйлст суурилсан үйлчилгээний соёлыг бий болгох

Сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com