Хэвлэх  

Баасан, 2017 11-р сар 10

Удирдлагуудад зориулсан манлайллын хөтөлбөр

Баасан, 2017 11-р сар 10
09:00 AM - 06:00 PM

Outlook програм руу экспортло

 

 
Удирдагч хүнд өнөөгийн өрсөлдөөнт нийгэмд зах зээлийн өөрчлөлттэй хурдан зохицож, шинэ үе болон ахмад үеийн ажилтнуудыг удирдан ажиллахын зэрэгцээгээр бага нөөцөөр илүү үр дүнд хүрэх шаардлага гарцаагүй тулгарч байна.

Байгууллага манлайллын зарчмуудыг хэрэгжүүлэн амжилтад хүрч, удирдлага зохицуулалтын түвшнээс манлайллын түвшинд ахидаг. Хамтын ажиллагаа, гишүүдийн санал санаачилга, жигдрэл, тогтвортой байдал, шийдвэр сайжирснаар ажилтнууд өөрсдийн хүслийн дагуу амжилтад хүрэх нөхцөл бүрддэг.

Дэйл Карнеги Трэйнинг® таны захиалгын дагуу үр дүнтэй сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулан хамтран ажилладаг. Та энэ сургалтад оролцсоноор таны зорилгыг дэмжин, хамтарч ажиллах манлайлагчийг хэрхэн бий болгоход суралцах болно.

Та өөрийн хүсэл тэмүүлэл, алсын харааг манай сургалтын өвөрмөц аргачлалтай хослуулснаар байгууллагын амжилтад хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлэх ажилтнуудыг бий болгож чадна.
Ажилтнууд санаачлагатай, бүтээлч байх нь байгууллага тогтвортой өрсөлдөх чадварыг тодорхойлдог гол хүчин зүйл юм. Манлайллын зөв соёл нь инноваци болон бүтээлч байдлыг дэмждэг.

"Удирдлагуудад зориулсан манлайллын сургалтын хөтөлбөр"-т компаниуд дараах зорилгоор оролцдог:

  • Өөрчлөлтийн санал санаачилгыг бий болгож, хадгалах
  • Үйл ажиллагаа, бодит ашгийг байнга нэмэгдүүлэх
  • Байгууллагыг нэгдсэн алсын хараанд жигдрүүлэх
  • Баримтад суурилсан шийдвэр гаргалтыг бүх шатанд хэвшүүлэх
  • Стратегийн төлөвлөгөөг бэхжүүлж, хэрэгжүүлэх
  • Байгууллагын бүх түвшинд итгэлцлийг бий болгон эрч хүчтэй ажиллах
  • Хэрэглэгчийн үнэнч байдлыг хангах үнэт зүйлст суурилсан үйлчилгээний соёлыг бий болгох
 


Хэл: Монгол

 

Outlook програм руу экспортло

 

Байршил

Улаанбаатар
Fides Tower, 8th floor, Suite #802, Gegeenten complex,
Khan-Uul District, Zaisan street,
Ulaanbaatar, Улаанбаатар 17011
Mongolia
+ 976 7000-0330
Төлбөр: 660 000₮
 

Хэн Оролцох Хэрэгтэй Вэ

Байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчидтэй харилцдаг удирдлагын ажилтан, төслийн удирдагч, багийн ахлагч болон манлайллын ур чадвараа сайжруулснаар өндөр амжилтад хүрэхийг хүсэж буй менежер, захирлууд.
 

Outline

 
Сургалтын агуулга
Сургалтад оролцсоноор та дараах чадваруудыг эзэмшинэ:
 
Хувь хүний манлайлал болон байгууллагын манлайллын ялгааг ойлгох
  • Сайн манлайлагчийн чанаруудыг тодорхойлох
  • Байгууллага дахь үүрэг хариуцлагыг тодорхойлох
  • Манлайллын 5 хүчин зүйлтэй танилцах

 

Инновацийн үйл явц эхлүүлж, төлөвлөх явцтай танилцах

  • Инновацийг төрүүлдэг үйл явцыг илрүүлэх
  • Төлөвлөх 8 алхамт аргыг эзэмших
  • Гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх

 

Ажлын гүйцэтгэлийн үйл явц, хариуцлага хүлээх чадварын талаарх ойлголттой танилцах, коучинг хийх, үнэлэх

  • Гүйцэтгэлийн зорилтуудыг стратеги зорилттой жигдрүүлэх
  • Гүйцэтгэлийн стандартыг тодорхойлох
  • Ажилтнуудаа хариуцлагатай байлгах
  • Үр дүнтэй коучинг хийх аргуудаас суралцах
 
Асуудалд анализ дүгнэлт хийх болон шийдвэр гаргах явцыг сайжруулах, хүний нөөц потенциалыг нээх
  • Асуудлыг задлан шинжилж, шийдвэр гаргах аргуудыг эзэмших
  • Ажилтныхаа нуугдмал нөөц боломж, потенциалыг нээн илрүүлэх, үнэлэх
 
Ажилд томилох үйл явц Алдааг шийдвэрлэх
  • Ажилд томилох 8 алхамт аргачлалд суралцах
  • Алдааг анхааралтайгаар шийдвэрлэх
  • Ажилтнууддаа шинэ санааг хүлээж авахад туслах
 
Уулзалтыг үр дүнтэй удирдан, зохион байгуулахын тулд харилцах чадвараа сайжруулах
  • Хамтын ажиллагаа, итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд хүний харилцааны зарчмуудыг ашиглах
  • Нээлттэй харилцаа холбоог дэмжих
  • Сонсох ур чадварыг сайжруулах
 
Үргэлжлүүлэн хөгжиж дэвшихийн төлөө хичээн зүтгэх
  • Ахиц дэвшлээ хадгалах болон үсрэнгүй амжилтын тэнцвэрт байдлыг хадгалах
  • Хувь хүний болон хамтын амжилтыг сайшаан урамшуулах
 

Кредитүүд

ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 24 цаг

Онлайнаар бүртгүүлэх бол энд дарна уу

 

Зөвшөөрлүүд

МАНАЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС
 
Үйлчлүүлэгч:"Фред Вебер" ХХК
 
Үр дүн: Шинэлэг инновацийн төслүүд нь нөөц боломжуудыг нээж, улмаар манай компани 2 сая ам.долларыг хэмнэж чадсан. Нэг жилийн турш үргэлжилсэн хурдацтай өсөлтийн үеэр 76 ажилтан удирдах албан тушаалд томилогдож, тэдний хүчээр Веберийн үйл ажиллагаа эргэн сайжирч өсөлттэй ажиллаж эхэлсэн. "Манай компанид тусалсанд нь Дэйл КарнегиТрэйнинг®-д би талархаад ч барахгүй юм. Сургалтад оролцсоноор бид бүгд нэгэн зорилгын төлөө хамтран ажиллах болсон. Байгууллагын бүх ажилтнуудыг нэгэн алсын хараатай болгоно гэдэг маш чухал. Ингэж чадсан нь манай ажилтан, хувьцаа эзэмшигчдэд гайхалтай үр дүнг авчирсан билээ." – Фред Вебер ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч, Тони Жиордано
 
 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com