Хэвлэх  

Бямба гараг, 2017 7-р сар 22

Хvчирхэг илтгэл | Илтгэх урлагийн курс

Бямба гараг, 2017 7-р сар 22
09:00 AM - 06:00 PM

Outlook програм руу экспортло

 

ИЛТГЭГЧ ХҮНД УРАМ ЗОРИГ ӨӨРТӨӨ
ИТГЭЛТЭЙ БАЙДЛААС ШИНЭ САНАА ТӨРДӨГ.

Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлж, олон нийтийн өмнө илтгэх нь ажил хэрэгч хүмүүсийн чухал чадваруудын нэг билээ. Ажлын хамтрагчаа ятган ухуулах, амжилттай борлуулалт хийх, багийн гишүүдээ идэвхжүүлэх, аль эсвэл ахлах удирдлагадаа саналаа танилцуулах зэрэгт таны илтгэх ур чадвар онц чухал ач холбогдолтой.

Бидний амьдрал, карьерийн турш олны өмнө илтгэх, тайлан төсөл, танилцуулах шаардлага гарах нь олонтаа.
Тэгвэл та хэний ч өмнө, хэдэн ч хүний урд, мөн ажил хэргийн уулзалтад маш товч, тодорхой, өөртөө итгэлтэйгээр, хүчтэй үр нөлөөтэй илтгэж алга ташилтаар дүүрэн илтгэлээ танилцуулахыг хүсэж байна уу?

Амжилтад хүрэх эсэх тань илтгэх ур чадвараас шууд хамаардаг тул та ур чадвараа хурцлах энэ боломжийг бүү алдаарай. Хоёр өдөр үргэлжлэх сургалтын хугацаанд та хамгийн багадаа долоон удаа бусдын өмнө илтгэх бөгөөд энэ үйл явцыг дүрс бичлэгт буулган, тусгай мэргэжилтэн үнэлгээ өгч, ганцаарчилсан коучинг хийх болно.

Манай сургалтын түргэвчилсэн аргачлал таныг шилдэг илтгэгч болгож чадна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.
Нэг ангид цөөн хүн бүртгэх бөгөөд, таныг хурдан хугацаанд эрчимтэйгээр сурч дадлагажин, гайхалтай үр дүнд хүрэх боломжийг манай сургалтын орчин танд олгох болно.

 


Хэл: Монгол

 

Outlook програм руу экспортло

 

Байршил

Улаанбаатар
Fides Tower, 8th floor, Suite #802, Gegeenten complex,
Khan-Uul District, Zaisan street,
Ulaanbaatar, Улаанбаатар 17011
Mongolia
+ 976 7000-0330
ТӨЛБӨР: 520 000₮
 

Хэн Оролцох Хэрэгтэй Вэ

"Хүчирхэн илтгэл" сургалтын хөтөлбөрт олны өмнө илтгэж байсан туршлагатай менежерүүд оролцох нь илүү үр дүнтэй. Мөн тэр дундаа олны өмнө үг хэлэх шаардлагатай байгууллагын удирдлага, сонгуульт ажилтан, нийгмийн зүтгэлтэн, борлуулалтын ажилтан болон хэвлэл мэдээлэлд байгууллагаа төлөөлөн үг хэлдэг холбогдох ажилтнуудад ашиг тустай. Сургалтын хөтөлбөр нь илтгэх ур чадварыг ахисан түвшинд хүргэхэд зориулагдсан тул олны өмнө анхлан илтгэгчдэд төдийлөн тохиромжтой биш болно.
 

Outline

Сургалтын агуулга

Сургалтад оролцсоноор та дараах чадваруудыг эзэмшинэ:

  1.  Эерэг анхны сэтгэгдэл төрүүлэх
  • Сургалтын зорилгоо тодорхойлох
  • Сонсогчидтой харилцан ойлголцол бий болгох
  • Мэргэжлийн ур чадвараа харуулах
  1.  Итгэлцлийг нэмэгдүүлэх
  • Хүчтэй итгэл төрүүлэх
  • Хүсэл тэмүүлэлтэйгээр илтгэх
  • Өөртөө итгэлтэйгээр чадварлаг харилцах
  • Илтгэлийг агуулгыг нэмэлт баримтаар баяжуулах
  1. Нарийн түвэгтэй мэдээлэл танилцуулах
  • Нарийн түвэгтэй мэдээллийг сонсогчдод энгийн ойлгомжтойгоор хүргэх чадварыг  хөгжүүлэх
  • Мэдээллээ сонирхолтойгоор илтгэх
  • Сонсогчдод тохируулан илтгэлээ бэлтгэх
  • Санаагаа логик дараалтайгаар хүргэх
  1.  Нөлөөлөх чадвартайгаар харилцах
  • Дуу хоолой, дохио зангаа, нүүрийн хувирлыг чадварлагаар ашиглан чөлөөтэйгөөр илтгэх
  • Танил бус мэдээллийг өөрийн болгох
  • Бичгийн мэдээллийг сонирхол татахаар илтгэх
  • Чөлөөт байдлыг хязгаарладаг саад бэрхшээлийг давж гарах
  1.  Бусдад урам зориг өгч үйлдэлд хөтлөх 
  • Үр дүнтэйгээр илтгэх
  • Сонсогчдыг ятган үнэмшүүлж, үйлдэлд хөтлөх
  • Товч тодорхой илтгэх, урам зориг өгөх
  1.  Бэрхшээлтэй нөхцөл байдалд хариу үзүүлэх
  • Бэрхшээлтэй нөхцөл байдалд тайван байж, мэргэжлийн чадвараа хадгалах
  • Эерэг бөгөөд товч, тодорхой харилцах
  • Стратегийн чухал саналыг байгууллагын түвшинд танилцуулах
  • Манлайлах чадварыг ашиглан стресст нөхцөл байдлыг шийдвэрлэх
  1. Өөрчлөлт шинэчлэлтэд бусдыг уриалан, урам зориг өгөх
  • Сонсогчдод логик сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлөө цогцоор илэрхийлэх
  • Илтгэлийн бүтцийг зөв төлөвлөн сонсогчдын итгэлийг олох
  • Итгүүлэн үнэмшүүлэх чадвартай байх

ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:  2 ӨДӨР

 
 

Кредитүүд

Та манай танилцуулга 1 цагийн үнэ төлбөргүй сургалтад бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

 

Зөвшөөрлүүд

Зөвлөмж: Сургалтын зөвлөх үйл явц оролцогчидтой ганцаарчлан ажиллахыг шаарддаг тул нэг ангид цөөн хүнийг бүртгэнэ. Та яг одоо бүртгүүлээрэй.

МАНАЙ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС

"Эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулахын тулд үйлчлүүлэгчдийн итгэлийг олж авах нь юунаас ч илүү чухал байлаа. Дэйл Карнеги Трэйнинг®-ийн нарийвчилсан системтэй хөтөлбөрт оролцсоноор манай байгууллагын үйл ажиллагаа сайжирч, гүйцэтгэл нэмэгдсэн."

                Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан захирал:

Эрүүл мэндийн үйлчилгээний гүйцэтгэлийн хэмжилт, сайжруулалтын байгууллагага

 
 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com