Хэвлэх  

Generation.Next

NEXT_GE

               ӨСВӨР ҮЕ, АХЛАХ АНГИЙНХАН, ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР

Өнөөгийн дэлхийн зах зээл өмнөх үеүдээсээ улам илүү өрсөлдөөнтэй болсоор байна. Сургууль, хувийн амьдрал болон ажил хэргийн харилцаагаа тэнцвэржүүлэхэд суралцаж, хичээл сурлагаа сайжруулан ирээдүйн ажил мэргэжлээ оновчтой төлөвлөх шаардлага залуу үеийнхэнд нэн чухал болоод байгаа билээ. Бид энэ хөтөлбөрт Монгол орныхоо хүүхэд залуусыг эх хэл дээрээ хамрагдах боломжийг олгож байна. Мөн хөтөлбөрт хамрагдсан сурагч, оюутнуудад олон улсын сертификат олгох давуу талтай.

Generation.Next хүүхэд залууст зориулсан хөтөлбөр нь Америк, Англи, Солонгос, Малайз, Тайван зэрэг дэлхийн олон орнуудад амжилттай хэрэгжиж, олон мянган оюутнууд амжилттай төгсгөөд байна. Оюутнууд бодит амьдралд тулгарах асуудлууд дээр жүжигчилсэн тоглолт хийж, асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох арга замыг хамтдаа тодорхойлдог. 

Та энэ курс сургалтад оролцсоноороо ирээдүйн амжилтад хөтлөх дараах 5 хүчин зүйлсэд суралцана. 

  • Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх 
  • Харилцаа холбооны чадвараа хөгжүүлэх
  • Хүнтэй харилцах арга барилыг дээшлүүлэх 
  • Багаар ажиллах болон Манлайлах чадварууд 
  • Хувь хүний хандлагын үр дүнтэй менежмент 

Сургалтын агуулга, мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу

 
 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com