Хэвлэх  

Дэлхийн түвшний харилцагчийн үйлчилгээ ба борлуулалт

customer_service

Нэг дор олон хэрэглэгчид үйлчлэлгүй, хэрэглэгч бүрт аль чадахаараа анхаарал тавиарай."

 Lands' End” компанийн үүсгэн байгуулагч Гэри Комер

Энэхүү хөтөлбөрийг 3 өдрийн дотор эсвэл ажил дээрээ дадлага хийх боломж олгон илүү урт хугацаагаар явуулж болно. Манай сургалт байгууллагын дотор ба гадна харилцаа бий болгох чадвар дээр голлон анхаарахаас гадна, хэрхэн өөр ажил үүрэгтэй хүмүүс хамтран ажиллаж хэрэглэгчийн хүлээлтийг давж гарах, нэмэлт ба дахин борлуулалт хийх боломжуудыг бий болгох шинэ үйлчилгээ санаачлах, хэрэглэгчийн харилцааг бэхжүүлэх “шилдэг арга барил”-ыг ашиглах зэрэг асуудлуудыг авч үзэх болно. Манай сургалтад хамрагдсан компаниудад үйлчилгээний чанар нь сайжирсан, хэрэглэгчийн гомдлыг илүү сайн шийдвэрлэдэг болсон, хэрэглэгчийн үнэнч байдал нь өссөн зэрэг хэмжигдэхүйц үр дүн гарсан билээ.

Агуулга

Үнэнч хэрэглэгчид бол бүх бизнесийн гол хөдөлгөгч хүч юм. Харин компаниуд хэрхэн хэрэглэгчдээ татаж, хадгалдаг вэ?  Хэрэглэгчдийн эн тэргүүний хэрэгцээг илрүүлж үү? Харилцаагаа бэхжүүлж, сайжруулах стратегиуд ашиглаж уу?  Дэйл Карнеги Трэйнинг® компаниудад үнэ цэнэтэй, үнэнч хэрэглэгчид олж авах арга хэрэгслийг олгодог. Үүнд бид ажилтнуудыг хэрэглэгчдийн өнөөдрийн хэрэгцээ шаардлага, маргаашийн хүлээлтийг зөв илрүүлэхэд тусладаг. Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжгүй байдал, харилцаагаа таслах явдлаас сэргийлэх, давж гарах хамгийн үр дүнтэй тактикуудыг санал болгодог. Бид ажилтнуудад компани ба хэрэглэгчид харилцан ашигтай тохиролцоонд хүрэх шилдэг стратегиудыг санал болгдог.

Энэхүү сургалтын төгсгөлд оролцогч дараах чадваруудыг эзэмшинэ:

  1. Үйлчилгээ, борлуулалтын үеэр хэрэглэгчид анхаарсан арга барил ашиглах 
  2. Дотоодын хэрэглэгчийн үйлчилгээ, үйл явцыг сайжруулах
  3. Практик ба сэтгэл хөдлөлийн шалтгаантай гомдлуудыг шийдвэрлэх
  4. Хэрэглэгчид хүрэх ашиг тусыг нэмэгдүүлэх нэмэлт борлуулалтын боломжууд бий болгох
  5. Хүлээлтийг зохицуулж, давж гарах борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх 

Энэ сургалтаар авч үзэх ур чадваруудад:

Үндсэн ур чадварууд:

  • Хэрэглэгчтэй харилцах туршлага — Эерэг туршлагаа ашиглаж хэрэглэгчийн үнэнч байдал ба урт хугацааны харилцаа бий болгох.
  • Гадаад орчны талаарх мэдлэг — Аливаа зүйлийг олон талаас нь харах. Үйл ажиллагаа бусдад хэрхэн нөлөөлдгийг ажиглах.Чухал салбаруудын асуудлуудад анхаарах. 

Холбогдох ур чадварууд:

  • Харилцааны чадварууд— Байгууллагын гадна ба дотор бат бөх итгэлцэл, хүндэтгэл бүхий харилцаа бий болгох ур чадвараа харуулах.  
  • Харилцаа холбоо— Ач холбогдол бүхий аман болон бичгэн мэдээлэл ашиглахын зэрэгцээ идэвхтэйгээр бусдыг сонсож хувийн ба байгууллагын чадварыг ахиулах
  • Санаачлагатай- Аливаа зүйлийг идэвхтэйгээр санаачлах. Өөрийгөө болон бусдыг үнэлж, шаардлагатай арга хэмжээг авах. Хувийн сахилга баттай.

Энэхүү сургалт нь байгууллагын захиалгаар бүтнээр болон хэсэгчилсэн байдлаар явагдах боломжтой.

Бүртгүүлэх утас: 7000-0330

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com