Хэвлэх  
header_culture
 
Анх 1912 онд үүсгэн байгуулагдсан Дэйл Карнеги Трэйнинг нь хувь хүний хөгжлийн сургалтаас эхлэн дэлхий дахинд байгууллагын үйл ажиллагааны сургалт явуулах хэмжээнд хүртлээ өргөжин тэлсэн. Манай байгууллага үйлчлүүлэгчдэдээ ажил хэрэгч чадвараа хөгжүүлж, гүйцэтгэлээ сайжруулснаар эерэг, тогтвортой, ашигтай үр дүнд хүрэх боломж олгохыг зорьдог.

Дэйл Карнегийн мэдлэгийн хүрээ цаг үе бүрт тогтмол шинэчлэгдэн сайжирсаар бүтэн зууны бизнесийн туршлагыг хуримтлуулан баяжсаар ирсэн билээ. Дэлхий дахинаа туршлага чадвар бүхий 160 удирдах захирлууд том, жижиг бүх хэмжээний байгууллагууд болон тэдний салбар хэсгүүдийг чадавхжуулах сургалт болон зөвлөх үйлчилгээг  явуулж байна. Дэлхий дахинаа явуулж буй энэхүү сургалтын туршлага, бизнесийн ухааныг бид хэрэглэгчдээ санал болгодог.

Нью-Йоркт төвтэй Дэйл Карнеги Трэйнинг нь АНУ-ын бүх мужид болон дэлхийн 90 гаруй оронд салбар, төвтэй. 2700 гаруй сургагч багш нар 30 гаруй хэлээр Дэйл Карнеги Трэйнингийн хөтөлбөрийг зааж, дэлхийн дахин дах бизнес эрхлэгч, албан байгууллагуудад зориулан үйл ажиллагаагаа явуулдаг. Ойролцоогоор 8 сая гаруй хүн Дэйл Карнеги Трэйнингийн сургалтыг төгсөөд байна. 

Дэйл Карнеги Трэйнинг нь хэрэглэгчдээ бизнес, ажил албаа сайжруулахад шаардлагатай байгаа мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг олгох хөтөлбөрүүдийг тусгайлан боловсруулдгаараа онцлогтой. Хувь хүн, байгууллагуудад тулгарч буй асуудалд практикаар нотлогдсон шийдлийг олгодог Дэйл Карнеги Трэйнинг нь хүний хөгжлийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч компани юм.

Дэйл Карнеги Трэйнинг & Хэрэглэгчдийн сэтгэл ханамж

ISO 9001 чанарын баталгаатай Дэйл Карнеги Трэйнинг нь сургалтынхаа үр дүнтэй байдлыг хэмжих судалгаа явуулдаг. Олон улс даяар явуулж буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаагаар Дэйл Карнеги Трэйнинг төгсөгчдийн 99 хувь нь сургалтын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.

 

 

Фидес цамхаг, 8 давхар, 802 тоот, Гэгээнтэн цогцолбор, Хан-Уул дүүрэг,
Зайсангийн гудамж, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: + 976 7000-0330
 

Биднийг дагаарай

 
© 2017 Дэйл Карнеги Трэйнинг. Зохиогчийн Эрхийг Хамгаалав.
Вэбсайтын дизайн гаргаж, хөгжүүлсэн Americaneagle.com